ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫН ЗАХИРЛУУДТАЙ УУЛЗЛАА

img_3295

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбооны захирлуудтай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгдүгээр хорооны “Иргэний танхим”-д уулзалт хийлээ. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн  холбогдолтой товч мэдээлэл өгч, цаашид дүүргийн удирдлагуудаас Сууц өмчлөгдийн холбоодыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгийг онцоллоо. Мөн цас их орж байгаатай холбогдуулан хариуцсан Орон сууцны холбоодод оршин суугч иргэдтэйгээ  хамтарч, хальтиргаа, гулгаанаас сэргийлж цас, мөр арилгах ажиллахыг үүрэг болгов. Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-6 дугаар хороонд 2013-2016 онд хийгдсэн бүтээн байгуулалт, ажлуудын талаар , мөн өвөлжилтийн бэлтгэл, хальтиргаа, гулгаа арилгах талаар, орон сууцны дулаан алдагдлыг багасгах тухай мэдээлэл өгөв.  Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Б.Мягмаржав “Гал түймрийн аюулаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр танилцуулга” хийлээ. Уулзалтад 1, 2, 5 дугаар хорооны Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд оролцов. Дүүргийн хэмжээнд  Сууц өмчлөгдийн 80 холбоо үйл ажиллагаа явуулж байна.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

img_3276

img_3302

img_3279

img_3280

 

Leave a Reply

  • Facebook