АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГАД УРИАЛГА ГАРГАЛАА

Нийслэл хотод цас орж цаг агаар хүйтэрч авто болон явган хүний замд хальтиргаа гулгаа үүсч байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж дагуу үйл ажиллагаа эрхэлдэг 60 гаруй аж ахуй нэгжийн эздийг хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 61, 63-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс цас мөсний цэвэрлэгээтэй холбоотой, байгууллага аж ахуй нэгжийн орчмын 50 метр талбайг хариуцуулан өгч зураглалыг танилцууллаа. Байгууллага аж ахуй нэгж нь зураглалын дагуу хариуцсан талбайгаа цэвэрлээгүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол аваар гаргавал тухайн байгууллага хариуцаж учирсан хохирлыг барагдуулна гэж Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т заасан байдаг. Иймээс аж ахуй нэгж байгууллага хийсэн зураглалын дагуу хариуцсан талбайгаа тухай бүр цэвэрлэж байх талаар санаачилга гарган ажиллахыг уриаллаа.

_dsc8807

15126199_968665889911656_655755830_ozuraglal _dsc8804

Leave a Reply

  • Facebook