ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

%d0%b0%d3%a9%d1%85

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтсан сарын аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг чадваржуулах, шинэ мэдээлэл, мэдлэг олгох зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчидтэй харилцан тэдэнтэй бүтээлчээр хамтран ажиллацгаая” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүй, сүүлийн үеийн шинэ техник технологи, хувцас хэрэглэл,  дэлхий нийтийн шинэ чиг хандлагын талаар хороон дээр ажиллаж буй халамжийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн болон хорооны нийгмийн ажилтан 60 орчим мэргэжилтэнд мэдлэг өгөв. Нийгмийн ажилтнууд сурсан мэдсэнээ ашиглан сарын аяны хүрээнд хороод тус бүр дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг хуваарийн дагуу зохион байгуулж ажиллах юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

%d3%a9%d3%a9

%d1%8b

%d1%8b%d3%a9%d0%b1

Leave a Reply

  • Facebook