ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

dsc_0090

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 18 дугаар хорооны айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг ажлыг 18 дугаар хорооны  12 ажилтан албан хаагч,  гал унтраах Аврах 10 дугаар ангийн 43 албан хаагч нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажиллалаа. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон Галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгөөр: дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Б.Мягмаржав ахлан тус хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 1, 3, 4 дүгээр салааны бие бүрэлдэхүүн, Чингэлтэй дүүргийн  18-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран 10 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийн  гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл 10-ыг өгч, 385 айл өрхөд ахуйн гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, нийт 531 иргэнд  гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

 

 

Leave a Reply

  • Facebook