“КЛАСТЕРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

unnamed

Чингэлтэй дүүргийн Кластерын төвөөс дүүргийн зөөлөн оёдолын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч болон эрхлэх сонирхолтой иргэдэд “Кластерын тухай ойлголт”  сэдвээр сургалт  зохион байгууллаа. Сургалтад сайн дурын хуримтлалын 10 гишүүнтэй бүлэг оролцов.  Эдгээр иргэн Кластерын төвийн тусгай тоног төхөөрөмж дээр дадлагажин ажиллаж, 14 хоног тутам үйл ажиллагааныхаа талаар санал солилцох уулзалт хийж,  дүүргийн Кластерын системийн анхны нэгдсэн бүлэг болохоор зорилт тавин ажиллаж байна. Цаашид “Кластерын тухай ойлголт” сургалтыг дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд тогтмол явуулахаар төлөвлөсөн юм.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

unnamed-1

Leave a Reply

  • Facebook