ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 61 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЛАА

20161116_100035-708x350

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Баянгол дүүргийн 6 дугаар хороо Тэмүүлэл хотхон 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн II тасгийн бүрэлдэхүүн  ажиллалаа.  Галыг унтрааж  гэмтэл авсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, утаажилт ихтэй байрны оршин суугч 61 иргэнийг утаажилтийн бүсээс гарган  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна.  Тухайн гал түймрийг унтраахад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч 4 техник, Баянгол дүүргийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник, Нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч 2 техник зэрэг нийт  8 техник, 29 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гарч  гал түймрийг байгаа хэмжээнд нь хурдан шуурхай унтраажээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

cdcd

Leave a Reply

  • Facebook