БАЙГУУЛЛАГЫН ТӨВШИНД ЁС ЗҮЙГ ДЭЭДЭЛСЭН ХАМТ ОЛОН БОЛОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн төвийн ёс зүйн хорооноос 2016 оныг “Байгууллагын төвшинд ёс зүйг дээдэлсэн” хамт олон болох зорилт тавьж эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр тасаг нэгжүүдийн дунд Чанарын цом аялуулж байна. Аяны хүрээнд хүүхдийн амбулаторийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч нарт үзүүлсэн тусламж үйлчилгээнхээ талаар сэтгэгдлийг  сонсон үйлчлүүлэгчтэйгээ инээмсэглэсэн зургаа авахуулан цахим хуудсанд байршуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна.

Хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа, эмч ажилчдын ёс зүй харилцаа хандлагын талаар санал гомдлоо эрүүл мэндийн төвийн чанарын албаны 11-314587 тоот утас, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 11-327575 /316/ тоот утсанд хандана уу?  Бид та бүхний санал хүсэлтийг хүлээн авч тусламж үйлчилгээгээ сайжруулан ажиллах болно.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

1 3 4 5

 

 

 

Leave a Reply

  • Facebook