ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний зохион байгуулалт, үр дүнтэй холбоотой асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өглөө.

Хуралд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Замын цагдаагийн Тасгийн дарга А.Сүхбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, ГХУСАЗСЗөвлөлийн нарийн бичгийн дарга н.Туяа болон тэмцээнийг зохион байгуулсан, шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцлоо.

“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн нь хүүхэд багачуудад замын хөдөлгөөний мэдлэг ойлголт өгдөг, замын хөдөлгөөнд оролцох соёлыг төлөвшүүлдэг өндөр ач холбогдолтой тэмцээн юм. Багш нар хүүхдээ бэлтгэж, цаг хугацаа зарцуулдаг, эцэг эхчүүд хүүхэддээ зориулж хөрөнгө оруулалт хийдэг учраас тэмцээнд асар их ач холбогдол өгч бэлтгэдэг. Иймд бидний зүгээс энэ тэмцээнд өндөр зохион байгуулалттай, оролцсон байгууллага, багш, сурагч, эцэг эхчүүдэд сэтгэл ханамжийн дээд зэргийн баталгааг үлдээх ёстой.

Энэ удаагийн тэмцээний шүүлт, зохион байгуулалттай холбоотой гомдол саналууд гарсан. Шүүгчдийн бүрэлдэхүүн ажлаа бүрэн хангалттай түвшинд хийж гүйцэтгэсэн байна. Хамгийн гол алдаа бол тэмцээний техникийн зөвлөгөөний хурлыг нарийн чамбай хийж, удирдсан багш, нийгмийн ажилтнуудад бүрэн гүйцэд ойлголт өгч чадаагүйгээс гомдол санал гарсан. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгохдоо аль болох мэргэжлийн хүмүүсээс түлхүү оруулж, шүүгчдийн ахлагчийг томилж ажиллуулах нь чухал.

Тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургууль 100% оролцсон нь маш сайн мэдээлэл байна. Цаашид ч үүнийгээ хадгалах ёстой. Оролцоо хамгийн чухал. Тэмцээнд оролцсон баг тамирчдын хүсэл эрмэлзлэлийг мохоохгүй байх, дараа дараагийн тэмцээн уралдаануудад оролцох урам, идэвхийг сэргээх ёстой.

Тэмцээнд ерөнхий боловсролын 72 дугаар сургууль 1 дүгээр байр, 117 дугаар сургууль 2 дугаар байр, 49 дүгээр сургууль 3 дугаар байр, 17 дугаар сургууль тусгай байр эзэлсэн.

“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний зохион байгуулалтад анхаарах үүрэг чиглэлийг холбогдох хэлтэс албадуудад өглөө. Үүнд:

  • Тэмцээний шүүлтийн асуудлыг Замын цагдаагийн хэлтэс бие даан хариуцаж байна.
    • Шүүлтийг боловсронгуй болгох асуудлыг олон талаас нь ярилцаж, тэмцээний удирдамжийг ГХУСАЗСЗөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэх;
    • Шүүгчдийг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлэхэд анхаарч ажиллах, санал танилцуулах;
  • Тэмцээний зохион байгуулалтын асуудлыг дүүргийн ГХУСАЗСЗөвлөл хариуцаж байна.
    • Цаг хугацааны хувьд дулааны улиралд зохион байгуулж байх;
    • Тэмцээн зохион байгуулагдах газрыг оновчтой сонгох, зай талбай, байршлын хувьд харгалзаж үздэг байх;
  • Тэмцээний оролцоо, баг тамирчдын зохион байгуулалтын асуудлыг Боловсролын хэлтэс хариуцаж байна.

Тэмцээнд идэвхтэй оролцсон ерөнхий боловсролын сургуулиуд, баг тамирчид, багш нартаа баярлалаа. Дараа дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье

_dsc8814 _dsc8819

Leave a Reply

  • Facebook