72 ДУГААР СУРГУУЛЬ ЦАС ЦЭВЭРЛЭХ ЗУРАГЛАЛ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд ерөнхий боловсролын 72 дугаар сургууль нь ойролцоох байгууллага аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран цас цэвэрлэх зураглалыг гаргасан байна. Энэ нь бусад сургууль, цэцэрлэгт жишиг болохуйц сайн туршлага бөгөөд Засаг даргын Тамгын газраас дэмжиж ажиллана.

15129871_1210958135616466_14083569_n dc9e5fca-abb9-4e80-b22c-946714fe0844-1

Leave a Reply

  • Facebook