быстрый займ на карту
Үзсэн: 359

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

p1b1o2s9iu5frvt5a748ngoin1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцов.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд их, бага хэмжээний цас ойр ойрхон орсноос нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа гулгаа ихээр үүсч бий болсон. Цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулан дүүргийн Засаг дарга нар хэрхэн шуурхай арга хэмжээ авч ажилласан, мөн цаашдаа хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж хүйтэрч болзошгүй байна. Дүүргүүд Хот тохижилтын газартайгаа уялдаа холбоотой ажиллах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй байна. Мөн дүүргийн болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай багаж хэрэгслийг нөөцлөж бэлэн ажиллах хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн иргэдийн бүлэг байгуулан ажиллуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж зохион байгуулалттай, уялдаа холбоотой ажиллах үүрэг даалгаврыг өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Leave a Reply

  • Facebook