УЛС ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ ГАЗРУУДЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 ggg-12

          Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын  Худалдаа, Үйлчилгээний хэлтэс,  дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн  Үйлдвэрлэл Технологийн  Сургууль, Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран   улс үндэстний хоолны  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  30 гаруй  аж  ахуйн нэгжийн   ажилтнуудад 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сургалт  зохион  байгууллаа. Сургалтад  ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн Хоол, шим судлалын багш, доктор Г.Энхтайван, Монголын Зочид буудлын холбооны дэд тэргүүн Н.Батцэнгэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Улсын байцаагч нар оролцож  Монгол Улсын “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”,  Хоол үйлдвэрлэлийн технологиийн  явцад анхаарах хүчин зүйлүүд, Хоолны газрын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Үйлчилгээний байгууллагын ажилтны ёс зүй, харилцааны соёл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт  зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгөв. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  салбарын  ажилтнууд  сургалтад идэвхитэй хамрагдаж  сонирхсон  асуултууддаа хариулт  авсан юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсадын эрх зүйн мэдлэг, үйлчилгээний байгууллагын ажилтны ёс зүй, харилцааны соёлыг  дээшлүүлэх,  хоол үйлдвэрлэлийн технологийн  горимыг  баримтлахын чухлыг таниулсан  ач холбогдолтой сургалт боллоо.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

img_3308-10

img_3316

 

img_3310

 

 

Leave a Reply

  • Facebook