быстрый займ на карту
Үзсэн: 407

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН ЗӨӨЛӨН ЭДЛЭЛЭЭС СОНГОЛТ ХИЙНЭ

Чингэлтэй дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, 18, 16 дугаар хороонд цэцэрлэгийн барилга, дүүргийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороонд сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орох гэж байна. Үүнтэй холбоотой Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс хамтран дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүдийг зөөлөн эдлэлээр хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа материалыг хүлээн авч цэцэрлэгийн эрхлэгчдэд танилцууллаа. 2016 оны 10 сарын байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нийт 279 хүнд зар хүргэснээс оролцох боломжгүй 162, оролцох боломжтой 58 үйлдвэрлэл эрхлэгч бүртгүүлснээс өнөөдөр 16 үйлдвэрлэл эрхлэгчид бараа материалаа өгч танилцуулж байна. Үйлдвэрлэл эрхлэгчид Монгол Улсын Стандарт MNS 6353:2012 стандартын дагуу зөөлөн эдлэлийг үйлдвэрлэсэн байх ёстой бөгөөд энэ шаардлагыг харгалзан үзэж сонголт хийх юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг харгалзан үзэж сонголт хийхийг хүссэн юм.

capture

_dsc8869 _dsc8870 _dsc8874 _dsc8877 _dsc8879 _dsc8883 _dsc8885
_dsc8896

 

Leave a Reply

  • Facebook