быстрый займ на карту
Үзсэн: 460

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “СПОРТ НААДАМ-2016” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

img_3461-999

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2016” төрийн албан хаагчдын нөхөрсөг тэмцээний албан ёсны нээлт 2016 оны 11 дүгээр 18-ны өдөр боллоо. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Засаг даргын дэргэдэх алба, хэлтсийн дарга нар оролцов. Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд Засаг даргын Тамгын газар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 26 байгууллагын 18 багийн давхардсан тоогоор 600 гаруй тамирчин цэц мэрэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

img_3511-10

img_3477

img_3474-1

img_3490

img_3507

img_3462

img_3465

img_3464

img_3481

img_3465

img_3487-11

Leave a Reply

  • Facebook