быстрый займ на карту
Үзсэн: 383

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЯРЬЖ БАЙНА

145456

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаториор үйлчлүүлсэн хүүхдүүдийн аав, ээжийн сэтгэгдлийг сонслоо. Хүүхдийн амбулаторийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгч нарт үзүүлсэн тусламж үйлчилгээнхээ талаар сэтгэгдлийг  сонсон үйлчлүүлэгчтэйгээ инээмсэглэсэн зургаа авахуулан цахим хуудсанд байршуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

О.Цэцэгээ /10 дугаар хорооны иргэн/

Миний хүү 4 настай. Түлэгдлийн улмаас нүүр, гар дээр сорвитой. 7 сар эмнэлгээр явж байна. Хэт авиагаар арьсны уян хатан байдлыг хэвийн болгодог аппаратаар  хүүхдээ эмчлүүлэх шаардлага гарсан ч ийм аппарат ховор. Цөөхөн учраас дараалал их, өндөр үнэтэй. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчид хүүхдээ үзүүлэхдээ Хүүхдийн амбулаторид энэ аппарат байгааг мэдсэн.   Одоогоор 16 дахь өдрөө явж байна.  8 хоног болоод Түлэнхийн  төвийн эмчид үзүүлэхэд “Үр дүнтэй байна” гээд дахин найм хоногоор сунгасан.  Хүүхдийн амбулаторийн хамт олонд үнэхээр их талархаж байна. Мөн хүү маань хөдөлгөөн заслын эмчилгээнд явдаг. Хүүхдийн амбулаторийн Сэргээн засах кабинетийн хамт олонд болон нийт ажилчдад нь талархал илэрхийлье.

Бадамдэлгэр/13 дугаар хорооны иргэн/

Би 2 хүүхэдтэй. Бага хүү маань Эх хүүхдийн эрүүл мэндийн  төвийн эмчийн  хяналтад эмчилгээ хийлгэдэг. Ханиад их хүнд тусдаг. Тэр бүрт Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очно. Хүүхдийн амбулатори гэрийн ойр баригдсан, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас сайхан байна. Хоёр уталга хийлгэж байгаа.  Хүүхдийн амбулаторийн хамт олонд баярлаж байна.

Leave a Reply

  • Facebook