ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДТЭЙ ЦАС ЦЭВЭРЛЭХ АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас 11 дүгээр сарын 17-ны  20 цагаас эхлэн орсон юм. Цасны зузаан зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар өндөржүүлсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Хороодын Засаг дарга нар, дүүргийн хэлтэс албадууд зохион байгуулалтад орж аж ахуй нэгж байгууллагууд болон иргэдтэй цас цэвэрлэгээний ажилд хамтран оролцож байна.  НИТХ-ын тэргүүлэгчдийн 61, 63-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс байгууллага аж ахуй нэгж нь 50 метр талбайг хариуцан цэвэрлэгээ хийх ёстой. Байгууллага аж ахуй нэгж нь зураглалын дагуу хариуцсан талбайгаа цэвэрлээгүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол аваар гаргавал тухайн байгууллага хариуцаж учирсан хохирлыг барагдуулна гэж Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т заасан байдаг. Иймээс аж ахуй нэгж байгууллага хийсэн зураглалын дагуу хариуцсан талбайгаа тухай бүр цэвэрлэж хамтран ажиллахыг уриалж байна._dsc8958

_dsc8948img_0350 img_0367 img_0370 img_0403 img_0408 img_0413

 

 

Leave a Reply

  • Facebook