ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

 

Нийслэл хотод ойрын өдрүүдэд их хэмжээний цас орж явган болон тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсээд байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон явган зорчигчдын аюулгүй зорчих нөхцлийг хангахад Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын цэргийн дүйцүүлэхийн албан хаагчид идэвх санаачилгатай ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Бага тойруу, Цаг уурын хүрээлэнгээс Цэцэг төвийн уулзвар хүртэлх 2 талын явган замыг, 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Олимпын гудамж, Эрүүл мэндийн яамнаас Замын цагдаагийн уулзвар хүртэлх 2 талын явган замыг цэвэрлэх ажлуудад оролцлоо. Тэрээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг уриаллаа.

Цэргийн штаб

1 2 3 4

Leave a Reply

  • Facebook