АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас цас цэвэрлэгээний ажлын явцад хяналт тавьж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчмын 50 метр талбайгаа цэвэрлэхийг уриалж байгаа. Аж ахуй нэгжүүд уриалгыг нааштайгаар хүлээн авч ажилд туслалцаа үзүүлэн үүргээ ухамсарлаж байна. Гэвч зарим аж ахуй нэгжүүд энэ ажилд ач холбогдол өгөлгүй, шаардлагыг үл биелүүлэн талбайн цэвэрлэгээг хийхгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм. Байгууллага аж ахуй нэгж нь зураглалын дагуу хариуцсан талбайгаа цэвэрлээгүйн улмаас халтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол аваар гаргавал тухайн байгууллага хариуцаж учирсан хохирлыг барагдуулна гэж Монгол Улсын Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т заасан байдаг юм.

_dsc8971 _dsc8973 _dsc8975 _dsc8977 _dsc8979 _dsc8981

Leave a Reply

  • Facebook