ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ БАЙГУУЛЛАГА , ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДЭДЭЭ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭХИЙЛЬЕ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 11-р сарын 17-18-нд орсон цасыг цэвэрлэх, хальтиргаа, гулгаа арилгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд төр захиргааны 31 байгууллага, ерөнхий боловсролын 17 сургууль, 22 цэцэрлэг, 80 СӨХ, 1102 аж ахуй нэгж байгууллага, ТҮК-ний 207, нийт 1253 байгууллагын 4444 иргэн, албан хаагчдыг хамруулан 60700 м2 талбайг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглаан цэвэрлэж байна.

Цас шүүрдэгч, цас түрэгч, давс цацагч бүхий 2 камаз, 1 автогрейдр, 1 ковш, 1 эксковатор, ачааны 22, нийт 27 автомашин, техник хэрэгсэлтэйгээр 25 гудамжинд 63 тн давс цацаж, 1691 м3 цасыг цэвэрлэн, тээвэрлэж ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 230 тн давс, 20 тн дайрга, элс нөөцөлснөөс 11 удаагийн цас оролтоор 193 тн давс цацаж, 157 тн давсны нөөцтэй байна.

Зураглалын дагуу зам талбайг цэвэрлэн  бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэддээ талархал илэхийлье.


img_0428
img_0445 img_0200 img_0396 img_0408 img_0416

 

Leave a Reply

  • Facebook