“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ-2016” УУЛЗАЛТАД ОРОЛЦООД ИРЛЭЭ

2a1e0398-39db-45a2-b3f0-78e4dec0acdf

Монгол-Хятад хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 14-өөс 18-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Шилийн хотод зохион байгуулагдсан “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад Чингэлтэй дүүргийн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн оролцоод ирлээ.

Чуулга уулзалтад оролцсон Чингэлтэй дүүргийн  5 дугаар цэцэрлэгийн арга зүйч А.Амартүвшин, 83 дугаар цэцэрлэгийн арга зүйч П.Нямсүрэн нар математик, дүрслэн урлах чиглэлээр Шилийн хотын Монгол үндэсний хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, арга зүй, туршлагаа түгээлээ.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан онол практикийн бага хуралд  19 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Б.Хасагмаа, 37 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Алтанцэцэг, 43 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ц.Энхцэцэг нар илтгэл тавьж, өндөр үнэлгээ авсан байна.

ӨМӨЗО-ны Шилийн хотын ажил мэргэжлийн сургуулийн салбар захирлын хүсэлтээр тус сургуулийн багш, оюутнууд болон цэцэрлэгийн багш нарын хүрээнд “СӨБ-ын асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн мэргэжилтэн Г.Дэлэгмаа, арга зүйч нарын хамт удирдан зохион байгуулж, сайн туршлагаа түгээж, харилцан туршлага солилцлоо. Тус үйл ажиллагаанд Шилийн хотын заан сургах товчооны СӨБ хариусан мэргэжилтэн н.Сайханчимэг, албаны хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо.

Шилийн хотын цэцэрлэгийн багш нартай гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, арга зүйч нарын баг 1 дүгээр байр эзэлсэн.

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдтэй хамт ажиллагаатай Баруун сөнөд, Хөвөөт шар хошуу, Чулуун цагаан, Авгын хошууны цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзаж, 2017 оны 01 дүгээр сард Монгол улсад зохион байгуулах “Түншлэл” төсөлт ажлын хөтөлбөр төлөвлөгөөг танилцуулж санал солилцлоо.

Тус үйл ажиллагааг зохион байгуулсан, дэмжиж ажилласан: НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга н.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарт талархал илэрхийлье.

Боловсролын хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook