“ТАНИЛЦАХ АЯЛАЛ”  ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ  ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол улсын Сангийн Яамны Төрийн сангийн газар, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн  сангийн хэлтсээс Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумдын санхүүгийн албаны дарга, төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарт  зориулсан “Чингэлтэй  дүүрэг  дэх  танилцах  хөтөлбөр”-ийг  2016  оны 11-р сарын 17-ний өдөр дүүргийн  нутаг  дэвсгэрт  зохион  байгууллаа. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын “Танилцах хөтөлбөр”-ийн үйл ажиллагааг  Номын  өргөөнд  нээж,  Санхүү,  төрийн  сангийн  хэлтсийн  дарга  Ж.Орхонбаяр  үг  хэлж,  дурсгалын  зүйл  гардууллаа.

“Танилцах хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн  дарга, ажилтнууд болон Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, ажилтнууд, сумдын төрийн сангийн төлөөлөгч  зэрэг 87 гаруй санхүү, бүртгэл, төрийн сангийн ажилтнууд  оролцон  туршлага солилцож, Хүүхдийн номын өргөө,  Явуухулангийн  цэцэрлэгт  хүрээлэн, 23-р сургуулийн дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хүлээлгэн  өгсөн  ЮНИМАТ-ын  тоног  төхөөрөмж,  Чингэлтэйд  үйлдвэрлэв  үйлдвэрийн үйл ажиллагаа,  Чингэлтэй   Хайлаастыг  холбосон  зам,  Хүүхдийн  Амбулторийн  үйл  ажиллагаа  буюу  БНХАУ-ын  буцалтгүй  тусламжаар  баригдсан  барилга,  дүүргийн хөрөнгө оруулалтын  ажлын хүрээнд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжтэй, 124-р цэцэрлэгийн  нэмэлт   бүлгийн   байртай   тус  тус   хөтөлбөрийн  дагуу  танилцлаа.

Ажил  байдалтай  танилцсан  Булган  аймгийн  төлөөлөгч  нар  бидний  ажлын бүтээмжийг өндрөөр үнэлэн талархаж байгаагаа илэрхийлэн, биет байдлаар бүтээмжтэй санаа  авууштай  ажил  таницуулж  зохион  байгуулсанд  талархалаа илэрхийлж, мөн Сангийн яамны Төрийн сангийн газар, Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дунд нөхөрсөг гурван төрөлт тэмцээнийг зохион байгуулснаар  ирсэн зочид, төлөөлөгчид  өндөр  сэтгэгдэлтэйгээр  нутгийн  зүг  жолоо  заллаа.

САНХҮҮ,ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

dsc_0011 dsc_0013 img_1305 img_1310

Leave a Reply

  • Facebook