ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИОС ХАНИАД, ТОМУУНААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

15146805_1799413386966504_1479088478_o

Чингэлтэй дүүрэг 0-18 насны 51 мянган орчим хүүхэдтэй. Нийт хүн амын 32,9 хувийг эзэлдэг. Дүүргийн хэмжээнд 16 Өрхийн эрүүл мэндийн төв, Нарийн мэргэжлийн хүүхдийн амбулатори, төв салбараар дамжуулан хүүхдийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

Цаг агаар хүйтэрч хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдийн амбулаториор өнгөрсөн 7 хоногт 443 хүүхэд үйлчилүүлснээс хүүхдийн эмчийн үзлэгт 121 хүүхэд хамрагдсан байна. Нийт хүүхдийн эмчийн үзлэгийн 40 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байна.

Хүүхдийн амбулаторийн зүгээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

–       Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүүцэлээ сайжруулж чанартай хоол хүнс хэрэглэх, дасгал хийж, сайн амрах

–       Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфетикаар таглах, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх

–       Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих,

–       Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх

–       Жүрж, нимбэг, киви, мандарин, чацаргана, нохойн хошуу, нэрс зэрэг жимс жимсгэний шүүс, хярам зэрэг халуун бүлээн шингэнийг сайн уух,

–       Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах

–       Дулаан хувцаслах

–       Аль болох олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахаас зайлсхийх, маск зүүлгэх

–       Гэрийн нөхцөлд илчлэг, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байх

–       Гаднаас гэртээ ирээд гараа тогтмол угааж байх, хоолойг гэрийн нөхцөлд бэлдсэн давсны уусмалаар зайлж байх.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

15152305_1799413366966506_132934086_o

 

Leave a Reply

  • Facebook