ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

img_3854

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан  явууллаа. Зөвлөгөөний эхэнд Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар танилцуулав. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр хотын даргаас өгсөн чиглэл, дүүргийн 14 хоногийн нөхцөл  байдлын тухай мэдээлэл өгч, холбогдох алба, хэлстийн дарга нарт үүрэг, даалгавар өгөв. Энэ үеэр 11 дүгээр сарын 19-ний өдөр нийтээр цас цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв. Мөн  орчин тойрныхоо хариуцсан хэсгийн цасыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст даалгалаа. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны Үндсэн чиглэлд алба, хэлтсүүд саналаа ирүүлж дуусгахыг чиглэл болголоо.

img_3860

img_3846

img_3849

img_3841-222

img_3844

Leave a Reply

  • Facebook