ХОРООДОД АЖИЛЛАЖ БУЙ ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРҮҮДЭД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

mdd

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 19 дүгээр хороодод ажиллаж буй Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдэд цаг үеийн шинжтэй мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, уулзалт ярилцлагыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Захиргаа,хуулийн хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Уулзалт зөвлөгөөнд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Туяа, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Төмөрбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн Хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч С.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалт, зөвлөгөөний үеэр дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг авч нэгтгэн, эргүүл жижүүр хийх нэгдсэн хуваарь гарган, гудамж байрны нийтийн эргүүлүүдтэй хамтран ажиллах нэгдсэн ойлголтыг авч, хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрүүдээс тулгамдаж буй асуудлуудыг сонсож хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг дараагийн уулзалт зөвлөгөөн дээр тайлагнахаар харилцан тохиролцлоо.

mde

md

 

mdd1

 

 

Leave a Reply

  • Facebook