МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

15135817_1747111342219603_6659009341083408976_n

Чингэлтэй дүүрэгдэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар нар тус дүүргийн 10-19 дүгээр хороодын хэсгийн ахлагч, гудамж хариуцсан иргэдтэй уулзлаа. Уулзалтаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цагдаагийн байгууллагаас тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хэсгийн ахлагч нарын гаргаж өгсөн гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй нийт 427 цэгийн судалгаанд үндэслэн хороо хариуцсан хэсгийн байцаагч хамтарсан багаараа тус цэгүүдэд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

15178956_1747111392219598_6220543356693387453_n

Leave a Reply

  • Facebook