“ЗАЛУУ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” УР АВЬЯАСЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

cf991876-2a6e-4baf-9eee-92d239f2229c

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн бус өмчийн “Ягаан зулзаахай” цэцэрлэг, төрийн өмчийн 224 дүгээр цэцэрлэгийн хамтран зохион байгуулж буй “ЗАЛУУ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” ур авьяасын уралдаан эхэллээ.

Уралдаанд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 25 цэцэрлэгээс шалгарсан 35-аас доош насны 21 залуу багш оролцохоор мэдүүлгээ өгснийн зэрэгцээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны 16 багш уралдааныг ажиглах, хамтран шүүх, зохион байгуулахаар хүрэлцэн ирээд байна. Эдгээр 16 багшаас 2 багш нь уралдаанд оролцох юм.

“ЗАЛУУ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” ур авьяасын уралдаан нь 2 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд

  • Сэтгэлгээний ур авьяас
  • Бүтээмжийн ур авьяас
  • Мэргэжлийн ур авьяас
  • Урлагийн ур авьяас гэсэн 4 үе шаттай явагдана.

Залуу багш нартаа амжилт хүсье

Боловсролын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook