УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Энэ жил бүртгэлийн байгууллагын 76 жил тохиож байна. Жил бүрийн 11 сарын 23-ны өдрийг Улсын бүртгэгч нарын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд дүүргийн Улсын бүртгэгч нарыг ойн босгон дээр шагнаж урамшууллаа. Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Улсын бүртгэгч Б.Сувд-Эрдэнэ, М.Мөнхгэрэл, Б.Галмандах нар шагнагдсан бол “Хөдөлмөрийн алдар” медалиар Г.Наранзул, С.Амаржаргал, С.Чимэдцогт нарын энгэрийг мялаалаа. Баярын ой тохиож байгаа нийт улсын бүртгэгч нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хандаж баяр хүргэн үг хэллээ._dsc9012

_dsc8998_dsc9000_dsc9002_dsc9005_dsc9009_dsc9024

Leave a Reply

  • Facebook