ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИ 11,12,13, 15, 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭГ ХҮЛЭЭН АВЧ, ШИНЖИЛЖ БАЙНА

sh-1

Хүүхдийн амбулатори нь цус, шээс, биохимийн орчин үеийн анализаторуудаар хангагдсан. Лабораторын их эмч 1, лаборант 1 орон тоотойгоор тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн амбулаторийн лаборатори нь Нэгдсэн эмнэлгийн лабораторитой үйл ажиллагаа уялдуулан хороодын байршил, ажиллах орон тоо, шинжилгээний ачааллаас шалтгаалан  Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 15, 16 дугаар хорооны иргэдийн шинжилгээнүүдийг хүлээн авч, шинжилдэг байна.

Шинжилгээг өглөө 8:30 цагаас 10:30 цагийн хооронд хүлээн авч шинжилгээний хариуг  14.00 цагаас хойш иргэдэд өгч байна.

Шинжилгээнд ирэхдээ дараах зөвлөмжийг анхаараарай.

Цусны шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

  1. Шинжилгээ өгөх үед өлөн эсвэл хөнгөн цай ууснаас хойш 1 цагийн дараа, шинжилгээг өгнө.
  2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.
  3. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

  1. Шинжилгээнд өглөөний өлөн шээс авна./өлөн шээс гэдэг нь шөнийн 24 цагаас хойш өглөө хүртлэх давсагт хуримтлагдсан шээс/
  2. Нарийн хүзүүтэй лонхонд шээсийг авдаггүй.
  3. Угаагүй бохир шилэнд шээсийг авахгүй.
  4. Шээсийг өнгөгүй шилэнд хийнэ.
  5. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр өнгөтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй/улаан манжин,витамин с/
  6. Шээсний шинжилгээг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид авчирч өгнө.
  7. Шинжилгээнд авсан шээсийг нэг савнаас нөгөө саванд юүлэхгүй.
  8. Шинжилгээнд шээсний дунд хэсгээс авна.
  9. Шээсэнд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Биохимийн шинжилгээнд цус өгөхийн өмнө анхаарах зүйл:

  1. Шинжилгээнд цусыг өглөө өлөн үед архи тамхи хэрэглээгүй хэт их ядраагүй үед өгнө.
  2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.
  3. Цусыг хураагуур судаснаас авах учир гарыг сайтар угаасан байх.
  4. Хоол идэсний дараа шинжилгээг авахгүй.
  5. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх,судсаар глюкоз шингэн юүлүүлээгүй байх шаардлагатай.
  6. Нойр булчирхайн үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь шарсан хайрсан хурц,тостой хоол,архи хэрэглээгүй байх.
  7. Уураг өөх тосны солилцооны үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь 20 цагаас өмнө өөх тостой хоол хэрэглэхгүй. Орой нь хөнгөн хоол хүнс хэрэглэсэн байна.

Нийгмийн  хөгжлийн хэлтэс

sh-2

sh-4

sh-3

Leave a Reply

  • Facebook