быстрый займ на карту
Үзсэн: 827

12 ДУГААР ХОРООНД СҮРЬЕЭГИЙН ИДЭВХТЭЙ ИЛРҮҮЛЭЛТЭД ХАМРУУЛАХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

1478923330_12-2

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн эсрэг Солонгос Монголын хамтын ажиллагаа” төсөл 12 дугаар хороо,  “Шижэд дүг” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран 2016 оны 11 дүгээр  сарын  7-ны өдрөөс тус хорооны 680 хүнийг үзлэгт хамруулаад байна. 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үзлэгийн баг тус хорооны  “Иргэний танхим”-д байрлан оролцогчдын цээжний зургийг авч, дүрс оношилгооны эмч зөвлөгөө өгч, өвчлөл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй хяналтад оруулан ажиллаж байна. Үзлэгт 15 ба түүнээс дээш насны оршин суугчид үзлэг, шинжилгээнд хамрагдана. Иргэдийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

1478923527_12-1-1

 

Leave a Reply

  • Facebook