МЭНДЧИЛГЭЭ

 

%d0%b7%d0%b0%d1%81%d0%b0%d0%b3-%d0%b4%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0

Чингэлтэйчүүддээ, нийт иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улс тунхагласан өдрийн баярын халуун мэндийг хүргье.

Одоогоос 92 жилийн өмнө буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны  өдөр Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ. Анхдугаар Их хуралд аймаг, хошууд, Ардын цэргийн ангиудаас сонгогдож ирсэн 77 төлөөлөгч оролцож, 20 гаруй хоног хэлэлцсэний эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны Үндсэн хуулийг баталсан байна. Ингэснээр Монгол Улс Ази тивийн 51 орноос Бүгд Найрамдах улсаа тунхагласан  тав дахь орон болсон түүхтэй. Эх орон, Тусгаар тогтнол, Эрх чөлөө гэдэг эрхэмлэн хайрлах үнэт зүйл билээ.

 Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

                                      ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХНЫ ӨВӨРТ ХАМТДАА ХӨГЖЬЕ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА          Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

 

Leave a Reply

  • Facebook