“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

 img_4263-100

Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны академи хамтран “АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордоны Их жанжин Д.Сүхбаатарын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

            Эрдэм шинжилгээний хуралд академич Ж.Болдбаатар: “Монгол дахь үндсэн хуульт ёсны хөгжлийн уламжлал, шинэчлэл, залгамж чанарын тухай асуудал”, Түүхч, доктор Д.Өлзийбаатар: “Анхдугаар үндсэн хууль боловсруулах үеийн үндсэн хуульт засаглалын тухай монголчуудын үзэл санаа”, ШУА-ийн Түүх, археологийн хүрэээлэн Н.Хишигт: “Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсын тунхагласан нь” гэх мэт сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэгэ өрнүүллээ. Уг хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсээс оролцов.

Захиргаа, хуулийн хэлтэс

img_4265-20000

hural2

Leave a Reply

  • Facebook