быстрый займ на карту
Үзсэн: 692

“ЗАЛУУ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

a6c2d913-d257-4158-ba27-649885359c0f

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн “Залуу багшийн манлайлал” ур авьяасын уралдаан 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдаанд 35-аас доош насны цэцэрлэг тус бүрээс шалгарсан 22 залуу багш өрсөлдөж, авьяас ур чадвараа сорьлоо. Мөн Өвөр Монголын өөртөө засах орны Сөнд баруун хошууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн 2 багш оролцсон нь уралдааныг илүү сонирхолтой болгож өгсөн юм.

Энэхүү уралдааны шийдэл, зохион байгуулалт, агуулга нь нийслэл, төдийгүй Монголд урд өмнө зохион байгуулагдаж байгаагүй гэдгээрээ онцлог. Уралдааны хаалтын ажиллагаанд оролцсон НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа нийслэлийн хэмжээнд явуулах бодолтой байгаагаа хэлсэн юм. Уралдааны зорилго нь “Багшийг хөгжүүлэх, тэдэнд шаардлагатай мэдээлэл, агуулга, арга зүйг хүргэх, багшийн сэтгэлгээний цар хүрээ, харилцаа, хандлагад эерэгээр нөлөөлөх, шилдэг залуу багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх”-эд оршиж байлаа. Мөн цэцэрлэгийн багшийн олон төрлийн авьяас, ур чадвар, нөр их хөдөлмөрийг эцэг эхчүүдэд сурталчлах зорилготой.  “Залуу багшийн манлайлал” ур авьяасын уралдааны талаарх мэдээллийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Бямба гаригт 18.30- аас, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ням гаригт өглөө 10.0 цагаас тус тус“ДОТНО” ТҮ -ийн “ТУЯАГИЙН ЦАГ” нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.

Урлагийн ур авьяасын төрөлд:

1.    173-р цэцэрлэгийн залуу багш С.Өнөрбаяр: Доржсүрэнгийн ая, Шагдарын шүлэг “Үүрд хамт байгаач ээжээ” хөгжим, дууны хослол

2.    124-р цэцэрлэгийн залуу багш Г.Хашцэцэг: яруу найрагч Ц.Хулан “Аавдаа” шүлэг

3.    9-р цэцэрлэгийн залуу багш С.Ариунжаргал: МУСТА Одмаагийн дэглэлт “Торгууд бүжиг” шалгарлаа.

Сэтгэлгээний ур авьяасын уралдаан: Эссэний төрөлд:

1.    5-р цэцэрлэг залуу багш Г.Эрхэмболор “Залуу багшийн манлайлал”

2.    154-р цэцэрлэг залуу багш М.Одгэрэл “Залуу багшийн сэтгэлийн цацал”

3.    37-р цэцэрлэг залуу багш Ш.Отгонжаргал “Залуу багш ба мэргэжлийн үнэ цэнэ”

Бүтээлч сэтгэлгээ буюу гар урлалын ур авьяасын төрөлд:

1.    37-р цэцэрлэг залуу багш Ш.Отгонжаргал “Манай гэр бүл” сэдэвт бүтээл

2.    124-р цэцэрлэг залуу багш Г.Хашцэцэг “Өвөл” сэдэвт бүтээл

3.    70-р цэцэрлэг залуу багш С.Болорцэцэг “Намар” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Мэргэжлийн ур авьяасын төрөлд:

1.    126-р цэцэрлэгийн залуу багш Б.Даариймаа

2.    124-р цэцэрлэгийн залуу багш Г.Хашцэцэг

3.    31-р цэцэрлэг залуу багш Э.Дэлгэрмөрөн

Багшлах ур авьяас буюу үлгэр ярих төрөлд: 

1.    83-р цэцэрлэгийн залуу багш П.Даариймаа МАҮ “Шаазгай хүү”

2.    9-р цэцэрлэгийн  залуу багш С.Ариунжаргал “Ягаан дэгдээхий” сургамжит үлгэр

3.    154-р цэцэрлэгийн  залуу багш М.Одгэрэл “12 жил” Монгол ардын домог тус тус шалгарлаа.

Боловсролын хэлтэс

slide1

Leave a Reply

  • Facebook