быстрый займ на карту
Үзсэн: 1132

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТҮК-ИЙНХАН БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани Баянгол, Хан-уул дүүргүүдэд цас цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүрэгт 11 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Чингүнжавын гудамж буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр хүртэл, Өргөө кино театраас баруун зүгт троллейбусны эцэс хүртэл цэвэрлэгээ хийлээ. Үүнд 25-ны өдөр 5 машин, 10 ачигч, 40 зам талбайн үйлчлэгч ажиллаж 168 м/куб цас ачиж цэвэрлэсэн бол 26-ны өдөр 1 ковш, 5 машин, 10 ачигч, 40 зам талбайн үйлчлэгч, 35 эргэлт хийж 280 м/куб цасыг ачиж цэвэрлэлээ. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 ковш, 5 машин, 10 ачигч, 30 зам талбайн үйлчлэгч, 200м/куб цасыг нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа.

Хан-уул дүүрэгт 11 сарын 25-нд 3 машин, 3 жолооч, 6 ачигч, 112м/куб цасыг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа.

1128

11283

1128-91128-101128-11

11258-4 1128-5 1128-6 1128-7

1128-12 11208-11

Leave a Reply

  • Facebook