быстрый займ на карту
Үзсэн: 573

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ИРГЭДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

19-2

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хороо тус бүрт олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

19 дүгээр хороо, Ундрах ирээдүй Өрхийн эрүүл мэндийн төв  хамтарч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хууль,  тогтоомжийг танилцуулж, тэдэнд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж зөвлөгөө, зөвлөмж өгчээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжилдаг 20 эцэг, эхэд “Ахуйн осол гэмтлээс сэргийлье” сэдэвт сургалт зохион байгуулж 20 ш анхны тусламжийн иж бүрдэл бэлэглэв. Эдгээр арга хэмжээнд  89 иргэн хамрагджээ.  14 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, “Чин хүслэн” ӨЭМТ хамтран 11дүгээр сарын 22-ны өдөр “Нью Глобал” компаниийн захирлаар тусгай хэрэгслийн хөнгөлөлт урамшуулалын талаар мэдээлэл өгүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар хөгжилтэй оньсон тоглоом зааж сургалаа. Энэ үйл ажиллагаанд нийт 45 хүн оролцов. 8 дугаар хорооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнд хүнсний тусламж үзүүлсэн байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

8-1

 

8-3

 

Leave a Reply

  • Facebook