быстрый займ на карту
Үзсэн: 1052

ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг

  • ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ-НИЙГМИЙН ХӨГЖИЛ
  • ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
  • ЖИШИГ ТӨЛӨВЛӨЛТ-ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ
  • ЖАРГАЛТАЙ ОРЧИН-НОГООН ХӨГЖИЛ
  • ЖАРГАЛТАЙ ИРГЭН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ

гэсэн 5 бүлэг 64 зорилт бүхий, дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 5 бүлэг 121 зорилтын хүрээнд боловсруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүргийн Монгол Ардын Намын 2016 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадаас ирүүлсэн саналд үндэслэн Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсрууллаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Chingeltei 2015 ок

Leave a Reply

  • Facebook