быстрый займ на карту
Үзсэн: 765

930 АЖ АХУЙ НЭГЖИЙН ТАЛБАЙН ЗУРАГЛАЛ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдтэйгээ харилцан хамтран ажиллах тал дээр түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд заасны дагуу албан байгууллагын хариуцах 50 м/кв талбайн зураглал гарган батлуулсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийт 930 аж ахуйн нэгжийн 180 мянга 527 м/кв талбайг хуваарилан зураглал гаргаад байна. Аж ахуй нэгж байгууллагууд баталсан зураглалын дагуу 50 м/кв талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгаанаас сэргийлэх, ногоон байгууламжид тохижилт хийх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллах юм.

1 2 3 4

 

 

 

Leave a Reply

  • Facebook