“БИД ЧАДНА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дүүргйин 18 дугаар хороо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан 8 төрлийн ажил зохион байгуулахаар ажлын төлөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн судалгааг шинэчлэн, “Үйлс нэгтэн” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран гэрийн эргэлтийг 2 удаа зохион байгуулсан байна. 18 дугаар хорооны Засаг даргын ажлын алба 11 дүгээр сарын 24-ний өдөр “БИД ЧАДНА” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 3 иргэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдэд гарын бэлэг гардуулжээ.
Нийгмийн хөгжлийн хэлтэс , 18 дугаар хороо