быстрый займ на карту
Үзсэн: 506

АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ажилтан албан хаагчид болон хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Тамгын газрын болон хорооны ажилтан албан хаагчдад үзлэг оношилгоо хийлээ. Үүнд: Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх ПАП шинжилгээ, эмэгтэйчүүдийн мазок, хөхний хавдрыг илрүүлэх үзлэг, чихрийн шижингийн тест болон бусад зөвлөгөө мэдээлэл, биеийн жингийн ерөнхий үзүүлэлт зэргийг тусгай аппаратаар хэмжиж зөвлөгөө хүргэн ажиллалаа. Үзлэг оношилгоонд дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон хороодын ажилтан албан хаагчид нийт 65 хүн хамрагдлаа.

_dsc9102 _dsc9104 _dsc9109 _dsc9111

 

Leave a Reply

  • Facebook