быстрый займ на карту
Үзсэн: 775

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

zasag-zamin-tsagd

Түүхт ойгоо тэмдэглэж байгаа Замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд, тус байгууллагад ажиллаж байсан албан хаагчдад, ахмад ажилтнуудад Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллага, нийт Чингэлтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын халуун мэндийг  хүргэн мэндчилье.

Чингэлтэй дүүрэг 1992 онд байгуулагдсан үеэс Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаагаа явуулж, ажилтан, албан хаагчид нь дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн  үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Замын цагдаагийн тасаг 2016 оноос Замын цагдаагийн хэлтэс болон өргөжиж, зохион байгуулалтад орлоо. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг.  Дүүргийн төр, захиргааны байгууллагаас Замын цагдаагийн хэлтсийг  шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь тусалж, дэмжих, иргэдэд үйлчлэх тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх, албан хаагчдад нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэх, шагнаж, урамшуулах зэрэг арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж   ирсэн уламжлалтай. Энэ бүхний үр дүнд сүүлийн жилүүдэд  дүүргийн хэмжээнд зам тээврийн осол. зөрчил тогтмол буурч байгаа нь та, бидний хамтын ажиллагааны  онцлог  юм.

 Та бүхний иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө, замын хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх  ажил үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе. Бидний хамтын ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжилж, хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

                  САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН  ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА               Ж.ЭРДЭНЭБАТ

 

Leave a Reply

  • Facebook