ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хорооны Засаг даргын ажлын алба 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Ахмадын хөгжлийн төв”-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй 23 иргэн оролцлоо. Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалын бүтээлүүдээр “Бүтээлийн үзэсгэлэн” гаргалаа.
Нийгмийн хөгжлийн хэлтэс