быстрый займ на карту
Үзсэн: 386

ХОРООНЫ ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАВ

9-2

            9 дүгээр хорооны Засаг даргын ажлын албанаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “СЭТГЭЛИЙН ДЭМ”  өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай” хууль, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” мэдээлэл хийж, “Нью глобал”  протезын үйлдвэрийн төлөөлөл өөрсдийн үйлдвэрлэж буй тусгай хэрэгслүүдийг танилцууллаа. “Ган-Үжин” ХХК-ийн ажилтнууд оёмол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, “Нандинхүсэл” ӨЭМТ-ийн эмч нар оролцож буй иргэдийг үзэж, зөвлөгөө өглөө. Нийслэл, дүүрэг, хорооны үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог үлгэр жишээч 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг “Хорооны хүндэт тэмдэг”-ээр шагнаж,  АХА болон Гар барилдааны тэмцээнийг зохион явуулж ялагчдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Энэхүү арга хэмжээнд нийт 70 иргэн оролцсон.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

9-1

9-4

9-6

 

 

Leave a Reply

  • Facebook