быстрый займ на карту
Үзсэн: 629

ХҮҮХДҮҮД ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧТОЙ УУЛЗЛАА

z-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, түүх, өв соёл, танин мэдэхүйн мэдлэг боловсрол олгох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор “Бурантагтай уул”, “Гайхал бор”, “Навчин хээтэй намар”,”Сахалтай эмээ” зэрэг номын эзэн Хүүхдийн Зохиолч Махсэдийн Доржсүрэнтэй уузалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд, тэдний эцэг эхчүүд оролцож зохиолчоос өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хамтран дуулж, шүлэг уншиж хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлэв. Уулзалтад идэвхтэй оролцсон хүүхдүүдийг “Сэлэнгэ пресс” хэвлэлийн үйлдвэрийн  хүүхдийн номоор урамшуулж, хүүхэд бүрт гарын бэлэг өглөө.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

z-2

z-2

Leave a Reply

  • Facebook