быстрый займ на карту
Үзсэн: 821

ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНИЙ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

img_4445-00

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө байгуулагдсаны  нэг жилийн ойн арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хүүхдийн номын өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын зарим Төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Туркийн хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын Суурийн төлөөлөгч Вейсэл Чивжи, Тайваны Суурийн төлөөлөгчийн газрын төлөөлөл Хуан Куо Рун , хүүхэд багачууд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагаа жилийн хугацаанд өргөжиж давхардсан тоогоор 15 мянга гаруй хүүхэд, багачуудад үйлчилсэн байна. Цаашид хороо бүрт Хүүхдийн номын өргөөний үйлчилгээг хүргэх зорилготой байгаа”-г онцлов. Мөн Хүүхдийн номын өргөө байгуулах санаачлага гаргасан УИХ-ын гишүүн Д.Ганболд болон Хүүхдийн номын өргөөнд тоног төхөөрөмж бэлэглэсэн олон улсын байгууллагууд,  ном хандивласан хүмүүс, байгууллагуудад Засаг дарга болон төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Түүнчлэн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулсан  гар зураг, эссэ бичлэг шатрын тэмцээнд түрүүлсэн, шагналт байр эзэлсэн хүүхдүүд, сурагчдад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, олон улсын байгууллагын төлөөллүүд шагнал  гардуулсан юм.

img_4467

img_4500

img_4453-111

img_4473

img_4491-00000

img_4532-11111

img_4545-222

img_4578

img_4471

Leave a Reply

  • Facebook