быстрый займ на карту
Үзсэн: 617

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭГ УЛАМЖЛАВ

img_4429

Замын цагдаагийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Замын цагдаагийн алба болон Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлсэн. Уг мэндчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа нар 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр уламжилж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Даваазулд гардуулж өгөв. Мөн үеэр Чингэлтэй дүүргийн  гэрэлтүүлэг хариуцсан  “Соён дрийм” компанийн төлөөлөл Замын цагдаагийн албанд мэндчилгээ уламжлав.

img_4435

img_4439

 

Leave a Reply

  • Facebook