быстрый займ на карту
Үзсэн: 845

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ БАЙГУУЛСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

img_4462

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний ойн арга хэмжээнд оролцсон Олон улсын байгууллагын төлөөлөгч, уншигч хүүхдүүдийн эцэг, эхчүүд, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл талархал илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “  Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын  хамт олонд Хүүхдийн номын өргөө байгуулсанд талархал илэрхийлье. Манай хоёр хүүхэд Хүүхдийн номын өргөөний байнгын үйлчлүүлэгч. Бага хүү Г.Эрхэс маань Хүүхдийн номын өргөөнөөс  зарласан шатрын тэмцээнд амжилттай оролцож шагнал авсан учраас  өөрийн биеэр хүрэлцэн ирлээ” хэмээн сонирхуулав. ТИКА-гийн Суурин төлөөлөгч Вейсэл Чивжи “Чингэлтэй дүүрэгтэй ТИКА байгууллага хамтын ажиллагааны уламжлалтай. Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө шиг олон сайхан өргөө бусад дүүрэг, аймгуудад байгуулагдаасай” гэлээ. Мөн “Русская Гимназия” бүрэн дунд сургуулийн захирал М.Энхтайван “Хүүхдийн номын өргөөг санаачлан байгуулсан УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье. Хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт шиг том зүйл байхгүй” гээд Хүүхдийн номын өргөөнд сургуулийнхаа хүүхдүүдийн уран бүтээлийн дээжсээс гардууллаа. Хүүхдийн номын өргөөний ойн арга хэмжээний үеэр Монголын Хүүхдийн ордон болон Чингэлтэй дүүргийн авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт сонирхууллаа. Мөн уралдаанд ирсэн бүтээлүүдээс үзэсгэлэн гаргаж зочид, төлөөлөгчдөд сонирхуулсан юм.  Хүүхдийн номын өргөөнөөс зарласан уралдаан, тэмцээнд 500 гаруй хүүхдийн уран бүтээл ирсэн байна.

img_4563

img_4485

img_4573

img_4470

img_4510

img_4591

img_4592

Leave a Reply

  • Facebook