быстрый займ на карту
Үзсэн: 712

БАГА АНГИЙН БАГШ НАРЫН “СПОРТ НААДАМ-2016” ТЭМЦЭЭН БОЛЛОО

bo-1

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын “Спорт наадам-2106” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь гар бөмбөг, шатар, теннис, олс таталт, буухиа гэсэн спортын 5 төрлөөр явагдлаа.

Тэмцээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 баг, төрийн бус өмчийн сургуулиудын бага ангийн багш нарын 1 баг, нийт 14 баг оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Багууд оролцоо, идэвх, хувцас жигдрэлт, ур чадвар гээд л бүхий л түвшинд жигд сайн байгаа нь тэмцээний нээлтийн ажиллагаанаас харагдаж байсан юм.

Тэмцээний нээлтэд оролцсон Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир хэлсэн үгэндээ “Та бүхэн өдөр бүр оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс. Бидэнд ингэж олуулаа нэг дор цуглаж, спортоор хичээллэж, нөхөрлөж, харилцан туршлага солилцох цаг хугацаа ховор байдаг. Санаачилгатай, идэвх, зүтгэлтэй ажилласан хүн бүрт урам дэм, урамшуулал ирдэг. Өнөөдөр та бүхэн үнэхээр итгэл, сэтгэл дүүрэн байгаа нь мэдрэгдэж байна. Бидэнд өнөөдрийн спорт наадмаас гадна хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон санаачилгууд байгаа” гэдгийг онцолж баг тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм.

Боловсролын хэлтэс

bo-2

bo-5

 

bo-4

Leave a Reply

  • Facebook