быстрый займ на карту
Үзсэн: 443

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

ud-1

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хамтдаа хөгжье” өдөрлөгийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн оролцлоо.  Үйл ажиллагаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 144 хүүхдэд бэлэг гардуулж, эцэг эхчүүдийн дунд  “АХА” тэмцээн зохион байгуулаа. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, халамжийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө.

Хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон эцэг эхчүүд дүүргийн Соёлийн төвийн уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхов.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс

ud-2

ud-3

 

 

Leave a Reply

  • Facebook