быстрый займ на карту
Үзсэн: 583

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

img_4605-666

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр болж, Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулав. Зөвлөгөөний эхэнд Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл, Нийслэлийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл хийв. Мөн цэцэрлэг, сургуулийн орчны цэвэрлэгийн орчин болон дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа цас, мөсний цэвэрлэгээ, томуу, томуу төст өвчний дэгдэлтээс  хэрхэн сэргийлж ажиллаж байгаа талаар холбогдох албаны удирдлагуудаас тодрууллаа. Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга тодорхой үүрэг, даалгаврууд өгөв.

img_4602-33

img_4613-1

img_4604

 

Leave a Reply

  • Facebook