ШИЛДЭГ ҮЛГЭРҮҮД ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭР
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан төрийн бус өмчийн Ягаан зулзаахай цэцэрлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Залуу багшийн МАНЛАЙЛАЛ” ур авьяасын уралдааны БАГШЛАХ УР АВЬЯАС буюу үлгэр ярих ур чадварын төрөлд залуу багш нар үлгэрээр дамжуулан хүүхэд хөгжүүлэх 2-3 төрлийн арга зүйг хослуулан хэрэглэж, амжилттай өрсөлдөн, багшлах арга зүй, ур чадвараа баяжуулсан билээ. Тухайлбал:
- Утсан хүүхэлдэй
- Ширээний театр
- Таягт хүүхэлдэй
- Зурган театр
- Жүжигчилсэн тоглолт
- Хуруу хүүхэлдэй
- Хормогчны театр
- Сүүдэрт театр
- Театрчилсан тоглолт
- Дэлгэцэн театр гээд олон төрөл, хэлбэр, агуулга, арга зүйг багш нар маань чадамгай эзэмшиж, чадамгай ашиглаж байсан юм.
2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс шилдэг залуу багш нар маань дүүргийнхээ нийт цэцэрлэгүүдээрээ “Шилдэг үлгэрүүд”-ээрээ шилдэг тоглолтоо үзүүлж, хүүхэд багачуудынхаа хүртээл болгож эхэллээ.
Боловсролын хэлтэс