быстрый займ на карту
Үзсэн: 459

АЛСЛАГДСАН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДДЭЭ ‘НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛЖ БҮРТГЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн 1, 17 дугаар хороодод бүртгэлийн онлайн программын холболт сааталтай байснаас иргэд дүүргийн бүртгэлийн хэлтэст ирж  бүртгэлийн үйлчилгээг авдаг байсныг бүрэн зогсоож дээрх 2 хорооны бүртгэлийн онлайн програмыг бүрэн засварлаж ажиллагаанд орууллаа. Ингэснээр иргэд хорооноосоо бүртгэлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болсон чирэгдлийг багасгаж, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бүрдлээ.

17 дугаар хороон дээр бүртгэлийн онлайн холболт амжилттай болсныг тохиолдуулан алслагдсан чиглэлийн гэр хорооллын иргэдийн дунд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний бүртгэлийн “Нээлттэй хаалганы өдөр”  арга хэмжээг зохион явууллаа. Тус өдөр 17, 18, 19 дүгээр хорооны иргэд бүртгэлийн үйлчилгээ авсан ба иргэний бүртгэлийн чиглэлээр 36 иргэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 5  иргэн  нийт 41 иргэнийг хүлээн авч заавар зөвлөгөө өгч, зарим зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллаа. Алслагдсан хорооны хувьд банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээний ТҮЦ машин байдаггүй тухай иргэд онцлон хэлж байлаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

bv-1 bv-2 bv-3 bv-4 bv-5 bv-6

 

 

 

Leave a Reply

  • Facebook