быстрый займ на карту
Үзсэн: 549

“СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ СОЛОНГОС-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ БОЛЛОО

img_4849-222

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төслийн зохион байгуулсан чадавхжуулах сургалтад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцов. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хэлсэн үгэндээ “Тус Суурийн төлөөлөгчийн газартай Чингэлтэй дүүрэг хамтран дүүргийнхээ 11900 иргэнийг сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтэд хамруулах төслийг 2016 оны 03 дугаар сараас эхэлсэн. Нийт 6566 хүн хамрагдаад байна. Дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хороод  хамтран ажиллаж байгаа” гэдгийг онцлоод дүүргийн хүн амын эрүүл мэндэд анхаарч буй төслийн багийнханд талархал илэрхийллээ.

Сургалтад дүүргийн Хороодын Засаг дарга нар холбогдох мэргэжилтнүүд хамрагдав. Энэ үеэр  дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн зохицуулагч их эмч Ч.Энхчимэг “Чингэлтэй дүүргийн хэмжээнд сүрьеэгийн нөхцөл байдал” ямар байгаа талаар, ХӨСҮ-ийн СТСА-ны дарга П.Янжиндулам “Дэлхий дахинд сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, бодлого, стратеги”-ийн талаар  танилцуулсан юм.

img_4861-1

img_4865-2

img_4856-44

img_4858

img_4853-03

Leave a Reply

  • Facebook